“Торгоны замын зоос” марк бүтээлээ

Торгоны замын сэдэвтэй анхны марк өчигдрөөс худалдаанд гарлаа. “Монгол шуудан” компаниас гаргаж буй 1028 дахь марк болох “Торгоны замын зоос” нь 60x30 мм хэмжээтэй. Монголоос олдсон, Торгоны замын үеийн түүх дурсгалын үед хамаарах, Хархорум гэж монгол бичгээр бичсэн, Өгөдэй хааны мөнгөн зоосыг марканд дүрсэлсэн байна.

Мөн Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон Византийн үеийн (610-638 он) Phocos хааны дүртэй алтан зоос зэргийг маркад оруулжээ. Түүнчлэн эл маркад зориулж 300 ширхэг дугтуй хийсэн нь худалдаанд гарсан өдрөө дууссан аж. Маркны дизайныг Ж.Ганхуяг гаргаж, Ц.Цэнгэл зуржээ.

Уг маркийг гаргахад ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн профессор А.Пунсаг, түүхийн ухааны доктор Б.Нямаа, дэд порфессор П.Эрдэнэболд нар зөвлөгөө өгч ажиллажээ. Монголчууд торгоны зам, цайны замыг хяналтдаа авч, Өрнө, Дорнын соёлын гүүр болж байсан түүхийг гэрчилсэн эл маркийг 15 000 хувь хэвлэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)