Топ модель Пүрэвсүрэнгээс болж 2 гэр бүл гэрлэлтээ цуцлуулаад байна

Топ модель Пүрэвсүрэн хэмээх энэ сайхан бүсгүйн амьдрал нэг л ээдрээтэй байна. Өөрөөсөө бараг хорин насаар ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, сурагчийн дүрэмт хувцсаа ч тайлж амжилгүй “Монгол газар”-ын Мянганбаяртай хамтран амьдрах болсон энэ бүсгүй түүнээс салсныхаа дараахан “Хархорин” захын босс Лхагвадоржийн хүү Цэгцбаатартай үерхэх болсон.

Гэвч тэд шөнийн цэнгээний газарт зугаалж байгаад эхнэрт нь баригдаж баахан дуулиан тарьж байлаа. Тэр үед Топ модель бүсгүйтэй бие сэтгэл холбогдсон нөхөртөө гомдсон бүсгүй Баянзүрх дүүргийн шүүхээр орж, гурван настай охиноо өөрийнхөө асрамжинд аваад л гэрлэлтээ цуцлуулсан. Тэгвэл саяхан Пүүжээтэй олон жил нэр холбогдсон жүжигчин Одко бас л гэрлэлтээ цуцлуулаад байгаа гэнэ.

СУИС-д байх vеэсээ л Пvvжээ ангийн анд Одкотойгоо нэр холбогдож нэг бус удаа асуудал vvсгэдэг байсан ч тэд өөрсдөө vvнийг эрс няцаасаар өдий хvрсэн.

Хар нялхаараа хур баян эрийн эхнэр болж өөрөөсөө ах хvний өвөрт насыг барна гэдэг сайхан бvсгvйн хувьд ахадсан шалгуур байсан биз. Тиймдээ ч эр нөхрийнхөө ар хударгаар vе нас чацуу "халуухан" эртэй амраглаж тvvнийгээ ч чадах чинээгээрээ нууцлах гэж оролдсон.

"Алтны магнат"-аас өрх тусгаарласнаасаа хойш олон эртэй нэр холбогдож эцэстээ нударганы амт хvртэх дээрээ тулсан топ модель Д.Пvрэвсvрэн сvvлийн vед хуучин амраг Одкотойгоо кино клипэнд хамтдаа дvр бvтээж нvцгэлэн олны нvдийг хужирлах болсон билээ. Юутай ч тэдний амраглал зөвхөн тайз дэлгэцнээ жvжиглэх төдий зvйл биш гэдгийг ойр дотныхон нь ч мэддэг юм билээ.

Тэгтэл саяхны нэгэн өдөр жvжигчин Одбаяр гэрлэлтээ цуцлуулж эхнэр хvvхдээ орхисон аж. Бvтээсэн дvрvvдээрээ эргэн холбогдож хуучны харьцаагаа сэргээсэн тэд энэ удаад нууцлаад өнгөрөхийг хvсээгvй бололтой. Юутай ч Монголын нэгэн залуу гэр бvл сарниж, нэг хvvхэд өнчирч буй нь харамсалтай юм.

Тун саяхан л "Би Одког эмэгтэй хvний нvдээр хардаггvй" гэж хэлж байсан Пvvжээгийн хувьд олон эртэй нэр холбогдож, занг нь мэдэхгvй залуусын гарын чилээ гаргадаг хөөрхийлэлтэй нэгэн болж хувирах вий гэхээс ихэд зvрхшээх болсон нь нөлөөлсөн ч байж болох.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)