Том оврын автомашинд 470 ямааг нэг дор ачиж явснаас одоогоор зургаа нь үхээд байна

Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу НМХГ-аас 2019.08.17-ны өдөр шалгахад Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас иргэн А худалдан авсан гэх 470 толгой ямааг хүнд даацын ачааны автомашинаар, таван давхар сараалжинд тээвэрлэж СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах Дун Фан интернэйшнл трэйд компанийн хашаанд буулган, Дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байлцан хүлээж авсан байв.

Шалгалтаар тээвэрлэлтийн явцад 3 ямаа үхэж хорогдсон, мөн 3 ямаа муужралтын байдалтай, 45 ямаа дарагдаж тамиргүй болсон, босч чадахгүй байв. Иймд тус үйлдвэрийн дарга, малын эмч нарыг байлцуулан ерөнхий үзлэг хийж, бэлчээрт гарган, малын эмчийн хяналтад байх үүрэг өглөө. Эдгээр 470 ямаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас мал амьтны гарал үүслийн гэрчилгээ олгосон байна.

2019.08.19-ний өдөр дахин үзлэг хийхэд муужралтын байдалтай байсан 3 ямаа нэмж хорогдсон байсан бөгөөд үхсэн 6 ямааг дүүргийн Мал эмнэлгийн тасгийн хяналтад шатааж, булж устгуулан, иргэн А-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)