Том Крузт 33-ын тоо ээлгүй

Холливудын нэрт жүжигчин Том Крузын хувийн амьдралд 33-ын тоо ээлгүй гэнэ. Тэрбээр амьдралынхаа турш гурван удаа гэрлэсэн бөгөөд хачирхалтай нь түүний эхнэрүүд 33 насандаа нэрт жүжигчнээс салсан аж. 

Том Крузыг сайентологи шашин шүтдэг гэдэг. Тэгвэл энэ шашинд 33-ын тоо тун чухал үүрэг гүйцэтгэдэг бололтой. Зарим нь шашин шүтлэгтэй нь ч холбож тайлбарладаг аж.

Анхны эхнэр: Мими Рожерс

Т.Крузийн анхны эхнэр Мими Рожерс анхны нөхөр Жэймс Рожероос 1980 онд салж, өөрөөсөө зургаа дүү Том Крузтай 1987 онд гэрлэсэн билээ. Энэ үед Мими 31 настай байсан бол хоёр жилийн дараа хосууд хоёр тийш болсон түүхтэй.

 Хоёр дахь эхнэр: Николь Кидман

Ноён Круз 1990 онд анхны эхнэрээсээ салаад удалгүй залуу жүжигчин Николь Кидмантай гэрлэсэн билээ. Энэ үед шаргал үст үзэсгэлэнт эхнэр нь дөнгөж 23-тай байлаа. Хосууд гэрлэснийхээ 10 жилийн ой болохоос хоёр сарын өмнө буюу 2001 онд салах шийдвэр гаргасан юм. 

Гурав дахь эхнэр: Кэйти Холмес

Түүний гурав дахь эхнэр Кэйти Холмес 16 насаар ах нөхрөөсөө мөн л 33 насандаа буюу 2012 онд салах өргөгдлөө өгсөн. Одоо тэдний дундах харилцаа бүр төгссөн бөгөөд зөвхөн зургаан настай охин Суриг хүмүүжүүлэхэд л холбоотой байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)