Томуу, томуу төст өвчний 68.1 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна

Улсын хэмжээнд амбулаториор 147,832 хүн үйлчлүүлсний 3.7 хувь (5,415)-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, 10,000 хүн амд 19.3 тохиолдол бүртгэгдсэн.

ТТӨ-тэй нийт тохиолдлын 88.5% нь 15, үүнээс 68.1 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 13 сорьцоос 7 (53,8%) сорьцонд риновирус, 1 (7,6%) сорьцонд иж томуу, 1 (7,6%) сорьцонд бокавирус тус тус илэрсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)