Томуу, томуу төст өвчний тархалт буурахгүй байна

Энэ сарын 01-07-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 120.845 хүн амбулаториор үйлчлүүлсэн байна. Үүний 10.415 (8.6%) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношилогджээ.

Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 52.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 16.8, өмнөх оны мөн үеэс 15.7 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 33.955 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.469 (10.2%) нь ТТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх долоо хоногоос 3.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна

М.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)