"Томоохон жагсаалаас эхлээд ажил хаялт хүртэл зохион байгуулна"

Өнөөдөр ШИНЭ намаас төв талбайд жагсаал зохион байгуулж, байгалийн баялгийн үр ашгийг ахмадуудад тэгш хуваах шаардлага гаргасан байна. Уг шаардлагыг Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хүчээр танилцуулсан юм. Гишүүд тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийсэн юм.

"Дараагийн долоо хоногоос өдөр бүр 11 цагаас уг хуульд хориг тавихыг шаардан иргэдийн гарын үсгийг цуглуулна. Томоохон жагсаалаас эхлээд, ажил хаялт хүртэл зохион байгуулна. Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг нийт ахмадуудад хүртээвэл бараг хүн бүрт 3 сая төгрөг ногдохоор байна. Шударга ёсны төлөө энэ тэмцэлд ахмадуудаа дэмжиж, тэдний үр хүүхэд залуучууд минь нэгдээч ээ гэж уриалмаар байна" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (54)