Томоотой жолоочид машин бэлэглэжээ

Арабын нэгдсэн Эмират улсад замын хөдөлгөөний дүрмээ чанд сахидаг хоёр жолоочийг шинэ машинаар шагнажээ. Авто замын ослыг бууруулах зорилгоор Дубайд 2012 оноос “Цагаан оноо” төсөл хэрэгжүүлэх болжээ.

Бүтэн жилийн турш зөрчил гаргаагүй, 24 оноо цуглуулсан 1500 жолоочийг шалгаруулж, тэдний дунд хонжворт сугалаа зохион байгуулж, “Hyundai viloster” загварын машинаар шагнасан байна. Шилдэг 1498 жолоочийг ч мөн төрөл бүрийн үйлчилгээний эрхийн бичиг, хөнгөлөлтийн картаар урамшуулжээ.

Дубайн замын цагдаагийн газрын дарга Ген Мохаммед Сайф аль Заффин “Энэ төслийг хэрэгжүүлснээр замын осол ор мөргүй арилах боломжгүй ч, эрсдэлийг 20 хувиар бууруулна гэж найдаж байна” гэжээ.

Б.ДӨЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)