Токио-2020 олимпийн галт бамбарыг танилцууллаа

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дах удаагийн зуны олимпийн наадам арлын Японы Токио хотын шинэ олимпийн цэнгэлдэх хүрээлэнд ирэх долдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Тэгвэл Токио-2020 олимпийн наадмын галт бамбарыг Шинфужи Бөрнер компани энэ сарын 2-нд олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн 32 дах удаагийн зуны олимпийн наадмын галт бамбарыг Японы үндэсний бэлгэ тэмдэг болсон сакура цэцгээс санаа авч бүтээжээ. 

Энэхүү галт бамбар нь 1.1 кг гаруй жинтэй, 60 гаруй см урттай, 100 хувь хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд уг хөнгөн цагааны 30 хувийг 2011 онд болсон Фукушимагийн цөмийн станцийн дэлбэрэлтийн үлдэгдлээс  гарган авчээ. Үүнээс гадна тус галт бамбар нь 30 метр секундын хурдтай салхинд болон аадар бороонд тэсвэртэй гэнэ.

Галт бамбарыг 10 мянган тамирчин ирэх гуравдугаар сарын 26-нд Фукушимагаас эхлэн 121 хоногийн турш буухиалан авч явсаар долдугаар сарын 24-нд нийслэл Токио хотод хүргэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)