Токиод Эзэн хаан Нарухито хаан ширээнд заларсныг тохиолдуулан автомашины парад болжээ


Ням гарагт /2019.11.10/ Токио хотын төвд Японы шинэ Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тохиолдуулсан автомашины парад болов. Уг арга хэмжээ шинэ Эзэн xаан хааны сэнтийдээ заларсныг тунхаглах төрийн ёслолын дараа болох байсан ч өнгөрсөн 10 дугаар сарын эхээр “Хагибис” хар салхи их хэмжээний хохирол учруулсны улмаас хойшлуулсан юм. Жагсаалын үеэр Эзэн хаан Нарүхито болон хатан Масако нар задгай дээвэртэй Toyoto фирмийн седан загварыг сууж Токио хотын төвөөр явжээ. Тэдэнтэй хамт 4.6 км замыг Ерөнхий сайд Шинзо Абэ болон Засгийн газрын албан тушаалтнууд 30 гаруй автомашин, 18 мотоцикл дагалджээ. Автомашины парад болох үеэр маш хатуу дүрэм журам мөрдөгдөх юм. Тухайлбал, парадыг үзэж сонирхоход зориулагдсан тусгай бүсэд селфиний гар, камерын хөл зэргийг ашиглах, парад болох бүсэд архи, тамхи хэрэглэх мөн мөрөн дээрээ хүүхэд суулгахыг хориглосон байна. Парадын үеэр зам дагуу их наран улсын дарцаг барьсан олон мянган хүн хааныг угтан авахаар цугларсан байсан бөгөөд Эзэн хааны машин явж өнгөрөхөд "Сүх жавхлант Эзэн хаан мандан бадартугай" гэж хашхирч байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)