Токиогийн олимпын цэнгэлдэх хүрээлэнг анх удаа олон нийтэд үзүүлсэн байна

Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын төв цэнгэлдэх хүрээлэнг анх удаа олон нийтэд үзүүлжээ.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн замыг шалгах зорилгоор Олимпын наадмын онтой ижил тоо бүхий 2020 хүнийг сонгож, тэмцээн зохиосон байна. Зарим хүмүүс 400 метр гүйлтийн замыг тойрсон бол зарим нь 50 метрийн буухиа гүйлтэд оролцжээ.

Энэхүү төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх оны Токиогийн Олимпийн нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн 60 мянга орчим суудалтай шинэ цэнгэлдэхэд гүйлт, хөл бөмбөгийн тэмцээнүүд болох юм байна.

Дизайны хувьд Япон барилгын уламжлалт хэв маягийг шингээхээс гадна орчин үеийн шийдлийг оруулж өгчээ. Цэнгэлдэхийн дээврийг гэхэд л 47 мужаас авчирсан ган болон модоор хийсэн байна. Уг бүтээн байгуулалтад нийт 152.9 тэрбум иен буюу 1.4 тэрбум ам.доллар зарцуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)