"Тод каннам" гоо сайхны эмнэлгийн эмч нарт яллах дүгнэлт үйлджээ

Өнгөрсөн оны гуравдугаар сард Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 29 настай эмэгтэй "өөх соруулах" мэс засалд орж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Тэгвэл өчигдөр прокуророос "Тод Каннам" эмнэлгийн захирал, ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сүүлийн үед арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг болон салонуудад хүндрэл гарах тохиолдлууд эрс нэмэгджээ. Хамгийн сүүлд нэгэн эмэгтэй хөх томруулах мэс засалд орж байх үедээ хүндрэлд орж, хөхөө тайруулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)