Тодруулга: Энэ жил 3 ээлжээр хичээллэхгүй байж чадах уу

Энэ жил боловсролын салбарт 130.7 тэрбум төгрөг төсөвлөж нийт 97 бүтээн байгуулалт гүйцэтгэхээр төлөвлөжээ. Гэхдээ эдгээрийн дөрөв нь Япон, долоо нь БНХАУ-ын хөрөнгөөр баригдах юм. Энэхүү төсвөөр зөвхөн шинээр сургууль, цэцэрлэг барихгүй бөгөөд өргөтгөл, засварын ажил ч хийгдэнэ.

2019 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө Нийслэлд 18 сургууль, 35 цэцэрлэг, 5 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 9190, цэцэрлэгийн хүчин чадлыг 5895-иар нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалт 67 хувьтай үргэлжилж байна. Төлөвлөлт удааширч байгаа шалтгаан газар чөлөөлтийн асуудал байдгийг албаныхан хэлж байлаа. Нэг айл газраа чөлөөлж өгөөгүйгээс тухайн газарт баригдах байсан байгууламж нэг сараар хоцорсон тохиолдол ч бий гэнэ. Мөн тендэрийг дахин зарлах тохиолдол байгаа аж. Учир нь сургууль, цэцэрлэгийн барилга барихаас илүү үнэлгээтэй ажил олдвол тендэрт шалгарсан компани тухайн ажлаа орхиж явах тохиолдол нилээдгүй байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)