Тогтвортой хөгжлийн асуудлаарх олон талт зөвлөлдөх уулзалт болно

ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилтын 16.10.2 шалгуур үзүүлэлтийг Үндэсний сайн дурын тайлан илтгэлд тусгах асуудлаар олон талт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр НҮБ-ын байрны хурлын танхимд зохион байгуулна. Тус зөвлөлдөх уулзалтад ХЗДХЯ, БОАЖЯ, ГХЯ, БСШУСЯ, ЗГХЭГ, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, ҮХГ, ЦЕГ, ШЕЗ, ҮСХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, ХХМТГ зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. 

Уулзалтын зорилго нь Үндэсний сайн дурын тайланд тусгах ТХЗ-ын 16.10.2-ын шалгуур үзүүлэлтийн хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл өгөх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, мөн хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэх талбар бий болгох, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллах гэх мэт үндэсний механизмаар дамжуулан нутагшуулахад оршино. 

Үүний дараагаар ТХЗ-ын 16.10.2-ын шалгуур үзүүлэлттэй холбоотой ахиц дэвшлийг үнэлэх, тайлагнах зорилгоор мониторинг, үнэлгээний тогтолцоог бий болгох чиглэлд сургалт явуулахад ЮНЕСКО-гоос дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)