Тоглоомын талбайд хүүхдийн толгой дээр төмөр унажээ

Хүүхдийн тоглоомын талбайнууд аюул дагуулсаар байгааг шил дараалсан гарч буй хэргүүд гэрчилж байна. Өнгөрсөн онд гэхэд нийслэлийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас амиа алдсан хэрэг гарсныг уншигчид мартаагүй биз ээ. Тэгвэл дахин нэг хүүхдийн толгой дээр төмөр унаж гэмтээсэн хэрэг гарчээ. Тухайлбал, өчигдөр буюу 2019 оны 04-ний өдрийн 17.00 цагийн орчимд Эрдэнэт хотод тоглоомын талбайд хүүхдийн толгой дээр савлуурны төмөр турба унасан хэрэг гарсан талаар нэгэн иргэн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Тэрбээр "Дөнгөж сая 1-26-н тоглоомын талбай дээр хүүхдийн толгой дээр турба унаж, ээж нь эмнэлэг рүү аваад явлаа. Энэ савлуурыг хийгээд хоёр ч долоо хоноогүй байна. Савлууртай нь хамт угсраад хийчихсэн учир хүүхдүүд тоглоход маш эвгүй. Ийм хоёрын хооронд хүүхэд гэмтээх цаашилбал амь насанд аюултай тоглоом хийхээ болиоч" гэсэн байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)