Тоглолтын дундуур хагас нүцгэн гүйж, найз залуугийнхаа насанд хүрэгчдийн сайтыг "сурталчилжээ"

Дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Тиймдээ ч дуртай тоглолтынхоо үеэр дэггүйтэх, этгээд үйлдэл гаргах нь цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр "Pussy Riot" буюу нийгэмд үймээн самуун таригч группын гишүүд дүрэмт хувцастай талбай дундуур гүйж шуугиан тарьсан бол саяхан “Аваргуудын лиг”-ын шигшээд өрсөлдсөн “Ливерпуль”, “Тоттенхэм” клубийн тоглолтын үеэр талбай дээгүүр хагас нүцгэн гүйсэн, 21 настай Кинси Воланский багагүй дуулиан дэгдээгээд байна. Орос бүсгүй эл үйлдлээ “Галзуу, этгээд үйлдэл хийж бай. Тийм зүйл л нийгэмд мартагддаггүй юм шүү дээ” гэж инстаграм хаягаараа дамжуулан тайлбарлажээ. 

Харин тоглолтын дараа 50 мянган дагагчтай байсан инстраграмм хаяг нэг сая дагагчтай болжээ. Мөн тэрбээр хөлбөмбөгийн талбай дээгүүр гүйхдээ “Vitaly uncensored” гэсэн бичигтэй хувцас өмссөн байсан бөгөөд энэ нь түүний найз залуу Витали Здоревскигийн эзэмшдэг насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудасных нь нэр юм. Тоглолтын яг оргил үеэр, телевизийн үнэлгээгээр 3.97 сая ам.долларын үнэд хүрэх цагаар орос бүсгүй өөрийгөө, найз залуугийнхаа вэб сайтыг дэлхийд ийн үнэгүй сурталчилж чаджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)