ТИКИРИ




Хэрэв бусдын амьдралыг зовоох аваас үүнийг хэрхэн адислал, эсвэл ариун үйл гэх вэ

Шри-Ланк улсын Канди хотод болох "Esala Perahhera" бол жил бүр болдог буддын шашны наадам бөгөөд бүжигчид, жүжигчид, чимэглэсэн заанууд оролцдог.
Энэ бол 70 настай, өвчтэй, эм Тикири заан. Тэрээр энэ жил Шри Ланкад болсон Перахера наадамд “алба хаах” 60 зааны нэгд орсон юм. Тикири нь үдшээс авахуулан шөнө дөл хүртэл жагсаалд оролцож чимээ шуугиан, салют, салхи, утаан дунд “ажилладаг”. Энэ ёслолын үеэр хүмүүс адислагдах гэж хол зам туулдаг бөгөөд заанууд тэдэнд үйлчилдэг. Ганган “хувцас өмссөн” байдаг учраас тэдний сул доройг хэн ч хардаггүй. Түүний биед салют туссан шарх, нүдэнд нь нулимс цийлэгнэж, хөл нь цөмцөгнөн алхаж байхад хэн ч тэднийг анзаардаггүй. Тэднийг хоолны үлдэгдлээр хооллодог учраас тэжээлийн дутагдалд орох нь элбэг.

Тикири одоохондоо түр чөлөөтэй байгаа юм. Наадмыг зохион байгуулагч Прадеп Ниланга Дела AFP News агентлагт өгсөн ярилцлагадаа “Тикири томоохон наадамд оролцохгүй, тэр эмчлүүлж байгаа” гэжээ.

Тайландад төвтэй "Save Elephant” сангаас тус бүс нутагт буй заануудад анхаарлаа хандуулдаг байна. Тус сангаас “Өнөөдөр Дэлхийн зааны өдөр. Бид энэ дүр зургийг хүлээн зөвшөөрсөөр байвал хэзээ ч таатай зүйлийг тэдэнд өгч чадахгүй. Хэрэв бусдын амьдралыг зовоох аваас үүнийг хэрхэн адислал, эсвэл ариун явдал гэх хэлэх вэ” гэж мэдэгджээ. "Save Elephant” сангаас иргэдийг заан хамгаалахад оролцохыг хүсээд Шри Ланкийн ерөнхий сайдад захиа бичихийг уриалаад байгаа юм. Одоогоор тэд 8 000 гаруй хүний гарын үсгийг цуглуулаад байна. Тэд энэхүү зааны тухайд "Шри Ланкийн эрх баригчдаас ийм харгис хэрцгий байдлыг зөвшөөрөхгүй байхыг хүсээд, өрөвдмөөр байдалтай болсон дорой зааныг эмчлүүлээд, үлдсэн насаа амар тайван байдалд өнгөрүүлэхэд нь туслаач” гэж байгаа.

Заан бол төрөлхөөсөө хүний үгийг дуулгавартай дагадаг амьтан биш. Тиймээс жуулчдад унагдахын тулд хатуу зодуур, гинж дөнгөнд байдаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)