ТИКА агентлаг Сэлэнгэ аймгийн зөгийчдөд зөгийн зоорь барихад тусална

ТИКА агентлаг болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх Зөгийн зоорь барих төслийн гэрээнд 2016 оны 11 сарын 14-ны өдөр ТИКА-гийн Улаанбаатар дахь дэд хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил нар гарын үсэг зурлаа.Уг гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд нутгийн зөгийн аж ахуй эрхлэгчид оролцлоо.
Монголын зөгийн аж ахуйн ихэнх үйлдвэрлэл нь явагддаг бүс болох Шаамар сумын иргэдийн 90% нь зөгийн аж ахуй эрхлэдэг. Шаамар суманд ойролцоогоор 3500 орчим бүл зөгий байдаг боловч зөвхөн 1500 бүл зөгийг өвөлжүүлэх зөгийн зоорь байдаг байна. Энэхүү төслийн үр дүнд шаардлагатай байгаа зөгийн зоорь баригдах юм. Мөн энэхүү төслөөр Монголд зөгийн аж ахуйг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох улмаар Монголын эдийн засгийн бүтцэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьсон юм гэж ТИКА агентлагаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)