ТЕХНИКИЙН ШИНЭ ЗАХЫН эхний ээлж өнөөдөр ашиглалтад орохгүй

  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд талд барьж буй техникийн шинэ захын эхний ээлжийн 940 автомашины 1А талбайг өнөөдөр дуусгахаар төлөвлөсөн. Уг талбайг барьж буй “Тэгштплант” компанийнхан газар шорооны ажлаа дуусган, асфальтан хучилтынхаа дөрөвний гурвыг нь хийгээд байгаа юм байна. “Цаг агаараас шалтгаалж энэ ажил хэд хоногоор хойшилж магадгүй” гэж тус компанийнхан ярьсан. Тэгвэл Авто худалдааны цогцолборынхон “Энэ талбайг ирэх сарын эхээр дуусгана” гэсэн юм.

Дараагийн ээлжинд ашиглалтад оруулах гурван талбайн хашлагыг суулгаж дуусаад өдгөө буталсан чулуун суурь тавьж буй аж. Сууриа дуусгасны дараа асфальтаар хучиж эхлэх гэнэ. 1.2-1.5 метр хүртэл өндөрлөсөн тус зогсоолуудын доогуур ус зайлуулах хоолой, гэрэлт үүлгийн болон шилэн кабелийн шугам татсан аж. 20.4 га талбайг хамарч буй дөрвөн талбай нийт 6369 автомашины зогсоолтой. Мөн цайны 20, нийтийн бие засах найман газар, тээврийн хэрэгслийн шилжилт, хөд өлг өөний бүртгэл, авто оношилгоо, татвар, даатгалын, автомашины улсын дугаарын үйлдвэр, банк санхүүгийн болон нотариатын үйлчилгээ түр байрлах сэндвичэн барилгууд бариад байгаа аж.

Ч.МӨНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)