Террористуудын халдлагын улмаас Энэтхэгийн цэрэг амь үрэгдэв

Энэтхэгийн Жамму, Кашмирын холбооны нутаг дэвсгэрийн Пулвама дүүрэгт террористуудтай буудалцах үеэр Энэтхэгийн цэргийн алба хаагч амь үрэгдсэн тухай “Hindu” сонинд мэдээлжээ. Буудалцааны үер Пакистанд баазтай террорист бүлэглэлийн босогчийг устгасан гэнэ.

Тус бүс нутгийн Цагдаагийн газрын ерөнхий захирал Дилбаг Сингхийн хэлснээр Жамму, Кашмирт одоо зэвсэглэсэн 200 орчим босогч үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт аж. Урьд нь тэдний тоо 350-400 байжээ. Жамму, Кашмирын аюулаас хамгаалах хүчнийхэн 2020 онд Энэтхэгийн эсрэг бүлэглэлийн 150 босогчийг устгасны 30 нь гадаадын хөлснийхөн байв.

Кашмирыг хуваасан асуудлаас үүдэлтэй Энэтхэг, Пакистаны нутаг дэвсгэрийн маргаан улс төрийн шинэ газрын зургийн улмаас дахин хурцадсан. Делигийн хяналтад байдаг Кашмирын хэсэг, Энэтхэгийн олон улсад хүлээн зөвшөөрсөн хэд хэдэн газар нутгийг анх удаа бүхэлд нь багтаасан улс төрийн шинэ газрын зургаа Пакистаны Ерөнхий сайд Имран Хан танилцуулснаар тус хоёр орны харилцаа муудсан билээ. Ингэхдээ Энэтхэгээс Кашмирыг салгаж авах шийдвэр төгс буйгаа Пакистан ил тод мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)