Теле хичээлийг баяжуулахад бусад улсын туршлагыг судална

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр (2020.02.13) НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гамшгийн эрсдэлт нөхцөлд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бэлэн байдлыг хангах төлөвлөгөөтэй байх, гарч болох хохирлыг бууруулахад хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.

Юуны өмнө шинэ төрлийн корона вирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн хугацаа сунгах, эсвэл хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх тохиолдолд боловсролын байгууллагын бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, бэлтгэл ажлын удирдамж боловсруулахад хамтарч ажиллахаар боллоо.

Мөн теле болон онлайн хичээлийн санг баяжуулах, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан насан туршийн боловсролын агуулгыг нэмж хөгжүүлэхэд бусад орны туршлагыг нэвтрүүлэх боломжийг судалж, анхаарал хандуулахаар тохиролцов

Эх сурвалж: БСШУСЯ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)