Телевизийн салбарын ОСКАРТ "Хаадын тоглоом" нэр дэвшээгүй шалтгаан

Энэ жилийн телевизийн салбарын оскарт HBO кино компанийн бүтээсэн "Game of Thrones" болон нэрт найруулагч Дэвид Ланчийн бүтээл "Twin Peaks" олон ангит цувралууд өрсөлдөөгүй. 

Олон ангит цуврал киноноос хамгийн алдартай нь гэгдэх болсон "Game of Thrones"-ийн шинэ анги болох долдугаар бүлэг нь 2016 оны зургадугаар сарын 1-2017 оны тавдугаар сарын 31 хүртэл олон нийтэд хүрээгүй тул ирэх жилийн Эммид өрсөлдөхөөр болжээ. Сонирхуулахад, тус цуврал Эммигийн түүхэнд хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Тодруулбал, драм төрөлд 38 эмми гардсан нь хамгийн олон бол нэг улиралд 12 эммигийн шагналтан төрсөн юм.

"Twin Peaks" киноны хувьд ч мөн ийм шалтгаанаар ирэх жилийг хүлээх болжээ.

Хэдийгээр гол цуврал нь байгаагүй ч HBO хамгийн олон эммиг түүжээ. Тэдний бүтээсэн кинонууд 29 эмми хүртсэн бол араас нь "Netflix" кино компанийн бүтээсэн цувралууд 20 шагнал авчээ. 

Энэ жилийн Эммигийн шагналтнууд:

Шилдэг драмын цуврал: The Handmaid's Tale

Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Элизабет Мосс (The Handmaid's Tale)

Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Стерлинг К.Браун (This Is Us)

Шилдэг богино хэмжээний цуврал: Big Little Lies

Шилдэг телевизийн цуврал: Black Mirror: San Junipero

Богино цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Николь Кидман (Big Little Lies)

Богино цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Риз Ахмед (The Night Of)

Инээдмийн шилдэг цуврал: Veep

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Жулиа Лоуис-Дрейфус (Veep)

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Доналд Гловер (Atlanta)

Энэ жил 50 настай жүжигчин Николь Кидман шилдэг эмэгтэй жүжигчин болсон юм. Тэрбээр энэ шагналд хоёр удаа нэр дэвшиж, анх удаа Эммиг хүртсэн. Тэрбээр өмнө нь 2012 онд HBO кино компанийн "Hemingway & Gellhorn" цувралд тоглосон дүрээрээ нэр дэвшиж байлаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)