Тедрос Аданом: Ямар ч улс манайд халдвар бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом өчигдөр Женев хотод коронавирустэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тэрбээр коронавирусийн тархалт Европ, Ойрхи Дорнод, Азийн улс орнуудад хяналтаас гарч байгааг анхаарууллаа.

Тэрбээр "Бид шийдвэрлэх мөчид ирээд байна. Халдвар тархсан орнуудыг хурдан хугацаанд хариу арга хэмжээ авахыг уриалж байна. Энэ бол томуугийн вирус биш, тархалтыг хязгаарлах боломжтой.

Ямар ч орон манайд тохиолдол бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Ингэвэл том алдаа болно. Вирус бол улс орны хязгаар, яс үндэс, хөгжлийн түвшинийг ялгахгүй. Улс орон бүр вирусийг оруулахгүй байх, орж ирсэн нөхцөлд авах арга хэмжээгээ мэдэж байх ёстой" хэмээн онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)