ТЕГ-ын удирдах албан тушаалтныг түр саатуулаад суллалаа

УИХ-ын гишүүн, сайд Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан гэх дуулиантай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын удирдах албан тушаалтнуудыг шалгаж, нэг хүнийг нь саатуулсан гэх мэдээлэл цацагдаж буй билээ. Хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжийн мэдээлснээр ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Баясгаланг шалгаж байгаа нь үнэн ч хэвлэлээр бичээд байгаа шиг цагдан хорьсон явдал болоогүй. Түр саатуулан тайлбар, мэдүүлэг аваад сулласан байна. Төрийн өндөр албан тушаалтнуудыг тагнаж, чагнасан гэх дуулиан үе үе эрчимтэй яригдаж, түүнтэй холбоотойгоор тагнуулын байгууллагын удирдлагыг өөрчлөх явдал гарах болсон. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь тагнаж чагнасан дуулиан дэгдэж, нэг бус хүнийг холбогдуулан шалгасан ч өдгөө уг хэргийг хэрхсэн нь тодорхойгүй байгаа билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)