ТЕГ-ын дарга асан Б.Хурц МБА-нд хавтаст хэрэгтэй танилцаж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг сүүлийн үед шуугиан тариад буй. Ж.Батзандан гишүүний хэлснээр уг хэрэгт найман хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь генерал Б.Хурц юм. Тэгвэл Б.Хурц генерал дөнгөж сая ЦЕГ-ын МБА руу орсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр тарж эхэллээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Сүүлийн хэдэн өдөр хавтаст хэрэгтэй танилцахаар очиж байгаа. МБА-ны хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм байна" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)