ТЕГ-аас буцаан олголт нь ороогүй иргэдийг мэдээллээ засахыг зөвлөв

НӨАТ-ын буцаан олголт нь ороогүй байгаа иргэдийг нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөлөө.

Цахим баримтын системд нэр, дансаа зөрүүлэн бичсэн 15964 иргэний НӨАТ-ын буцаан олголт Монголбанкнаас буцаагджээ.

Мэдээлэл дахин баталгаажсанаар дээрх иргэд энэ оны эхний улиралдаа багтан НӨАТ-ын буцаан олголтоо авах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)