"Твиттер" Рауль Кастро болон Кубийн хэвлэл мэдээллүүдийн цахим хаягуудыг хаажээ


Пүрэв гарагт /2019.09.12/ “Твиттер” цахим хуудасны удирдлага Кубын Коммунист нам, түүний нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро нарын хаягуудыг хаажээ. Өмөн нь Лхагва гарагт //2019.09.11/ тус улсын Төрийн зөвлөлийн дарга ба Сайд нарын зөвлөлийн дарга Мигель Диаз-Канел төрийн телевизээр ард иргэддээ хандан үг хэлж байх үеэр Кубийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн болон төрийн байгууллагуудын хэвлэлийн албаны “Твиттер” хаягууд хаагдсан байна. Үүнээс гадна Рауль Кастрогийн охин Кубийн бэлгийн боловсролын үндэсний төвийн захирал Мариэл Кастрогийн хаяг ч хаагдсан аж. Ингэхдээ “Твиттер” тус хэрэглэгчдэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Кубийн Гадаад хэргийн яам дээрх үйлдлийг "хувьсгалчдын үнэнийг хамгаалах мэдэгдлийг хязгаарлах гэсэн оролдлого байлаа" гэж үзжээ. Харин тус улсын сэтгүүлчдийн холбоо цахим хаягуудыг нээхийг “Твиттер”-ээс шаардсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)