Та 24 хүрчихсэн үү? Үнэндээ та 18-тай

"Хүүхдээрээ байх гоё" гэж үздэг залуусдаа баяртай мэдээ дуулгахад та 24 настай бол өөрийгөө одоо 18 настай гэж үзэж болох нь ээ. Яг үнэндээ өөрийгөө хөгширч байна гэж мэдрэх заримдаа гунигтай санагддаг тийм үү? Эсвэл том хүн ч биш, хүүхэд ч биш сэтгэл санаа тогтворгүй завсрын үеэ хурдан давмаар санагддаг ч байж болох юм. Тэгвэл The Lancet Child and Adolescent Journal сэтгүүлээс залуусын дунд судалгаа явуулж, эрдэмтэд дүн шинжилгээ хийжээ. Тэд 4000 хүүхдэд судалгаа явуулсан бөгөөд хүүхдийн бэлгийн бойжилт 10 орчим наснаас эхэлдэг бол шилжилтийн насны сэтгэл зүйн өөрчлөлт 14 наснаас эхэлдэг байна. Биед гарах өөрчлөлт шилжилтийн үеийн сэтгэл зүй хоёр тусдаа ойлголт гэсэн үг юм. Тэгэхээр эрэгтэй хүүхдийн бэлгэ эрхтний хэмжээ шилжилтийн үеийг тодорхойлж чадахгүй. Өмнө нь шилжилтийн нас 18 нас хүртэл явагддаг гэж үздэг байсан бол одоогийн 24 настнууд өөрөөсөө зургаан насаар дүү хүүхдэрхүү сэтгэлгээтэй байгаа гэнэ. Хүний тархи 20 гарсны дараа ч бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Ер нь хүний агт араа 25 нас хүртэл ургадаггүй шүү дээ. Бид 20 гарсан ч өөрчлөгдөж байдаг гэдгийн баталгаа энэ.

Хүмүүс ихэвчлэн төрсөн өдрийн лаагаа үлээхдээ олон лаа үлээж байгаадаа бухимддаг. Нас тань хэд байгаагаас үл хамааран сэтгэлгээ хэдтэй ч байж болох юм шүү. Миний хувьд ч бас өөрийн насаа хүлээн зөвшөөрч чаддаггүй нэгэн.

Ер нь сүүлийн үед залуус хожуу гэрлэдэг болсон. 16 настайд нь богтлоод аваад явдаг цаг өнгөрсөн. 18 настнуудыг магтан дуулдаг дууг сонсоод 24 настай залуус догдолж хүлээж авах боломжтой юм. Хэдий хүмүүс таныг жоохон гэж хардаггүй байж болох ч 18 настнуудад зориулагдсан дууг хэрхэн хүлээж авахаа сонсоод, өөрийгөө ажиглан сэтгэл зүйдээ таарсан насаа тодорхойлох гээд үзээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)