“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам болно

Нийслэлийн аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага  хамтран “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам зохион байгуулна.

Кино наадамд оролцогчид “Уучлах, хүндлэх, талархах” гэсэн  сэдвээс аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох юм.  Шилдэг бүтээл Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагнал, хоёр сая төгрөг, 2 ширхэг нөүтбүүк, Canon брэндийн шагнал хүртэнэ. Хоёр, гуравдугаар байрт шалгарсан бүтээл мөн адил шагналыг хүртэх бөгөөд мөнгөн дүн 1 сая, 500 мянган төгрөг байх аж.
Шалгаруулалтыг энэ сарын 30-ны өдөр явуулан, ирэх сарын 1-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шилдэг 15 бүтээлийг танилцуулах өдөрлөг “Hunnu Cinema”-д болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)