Та шинэ жилийн баярт хэдэн төгрөг зарцуулдаг вэ

“MMCG” Үндэсний судалгааны компани шинэ жилийн баяртай холбоотой иргэдээс гарах зардлын талаар богино хэмжээний судалгааг 2016 оны 11 сарын 27-ны өдрөөс 12 сарын 11-ны хооронд хийж үр дүнг танилцуулж байна. 

Судалгааг Улаанбаатар хот болон 5 аймгийн нийт 1021 хүний түүвэртэйгээр телефон ярилцлагын аргачлалыг ашиглан зохион байгууллаа. 

Уг судалгаагаар иргэд шинэ жилийн баярт хэр ач холбогдол өгч байгааг, дунджаар хэдэн шинэ жилийн арга хэмжээнд оролцдог болохыг тодруулсанаар иргэд тухайн баярыг хэр өргөн цар хүрээтэй тэмдэглэж байгааг харж болох юм. Мөн түүнчлэн нэг арга хэмжээнд ойролцоогоор хэдэн төгрөгийн такс, хураамж төлдөг зардлыг тодруулсанаас гадна, шинэ жилийн баярт хувийн хэрэгцээндээ болон өрхийн баярын үдэшдээ зориулж хэдэн төгрөг зарцуулж байгааг тодрууллаа.

Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр сайнгүй байгаа ч иргэд тэмдэглэх дуртай баяртаа зориулж тодорхой хэмжээний мөнгийг зарцуулдаг болохыг судалгааны үр дүнгээс харж болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)