Т.Аюурсайхан дипломоо үзүүлэв

Төрийн өндөр албан тушаалтан оффшор данстай байхыг хориглосон зохицуулалт бүхий хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар Хууль зүйн байнгын хороо дэмжсэн. Уг саналыг гишүүн Т.Аюурсайхан гаргасан аж. Уг төсөл оффшор данстай улстөрчдийг шалгах боломжийг хааж, шийдэл гаргасан хэмээн тэрбээр үзсэн юм билээ. Тиймээс сайжруулж оруулж ирэх ёстой гэжээ.

Энэ саналтай нь холбоотойгоор зарим хүн түүний боловсролд “эргэлзсэн” сурагтай. Тэгмэгц энэ эрхэм цахим сүлжээгээр дамжуулан дипломоо үзүүлж, “баталгаажуулжээ”. Ингэхдээ бүр 10 жилийн сургууль төгссөн аттестатаас эхлээд баклавр, магистр, докторын зэрэг хамгаалсан дипломоо өрж байгаад л зургийг нь оруулсан байна. Тэгмэгц зарим хүн “Ийм дэмий олон цаас цуглуулах хэрэг байна уу, шатаа”, “Юм үзсэн хүн шиг байгаач” гэх мэтээр сэтгэгдэл бичжээ. Юутай ч УИХ дахь олон докторын нэг нь гишүүн Т.Аюурсайхан гэдгийг түүний диплом батлах нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)