Таэквондочид Хандгайтад бэлтгэлээ базааж байна

Таэквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайт дахь Монголын Үндэсний олимп цогцолборт 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 14-ийг хүртэл 14 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтанд гараад байна.

 Энэ оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Филлипин улсын Манила хотод зохиогдох Ази тивийн олимпийн эрхийн тэмцээн, 4сарын 18-20 ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зорилготойгоор бэлтгэлээ эрчимжүүлж байна. Хандгайт дахь "Олимп" бэлтгэлийн төв дээр БТСХТөвийн дарга, МУГД Д.Жаргалсайхан хүрэлцэн очиж танилцан бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхэд анхаарах талаар ярилцан захиа даалгавар өгчээ.

Олимпийн эрх авахын төлөө Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58кг, П.Тэмүүжин 68кг-д тулалдах бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Ганцоож 54кг, М.Түмэнбаяр 58кг, А.Нацагдорж 63кг, П.Тэмүүжин 68кг-д тус тус тулалдана. Дасгалжуулагчаар шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар болон БНСУ-ын дасгалжуулагч Хур-Инёнг нар ажиллаж байна. Мөн энэхүү бэлтгэлд 2020 оны Олимпод бэлтгэж буй залуу тамичид гарч, бэлтгэлийг хангах талаар хамтран ажиллажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)