Таэквондогийн "Харцага" клубийн нэрэмжит тэмцээн үргэлжилж байна

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газрын өсвөрийн цагдаагийн "Харцага" дэвжээний нэрэмжит олимпийн таэквондогийн цомын төлөөх тэмцээн Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байна. Тус тэмцээнд Улаанбаатар болон орон нутгийн нийт 21 байгууллагын 200 гаруй тамирчид өрсөлдөж буй. Тэмцээн өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд явагдаж байна. Энэ тэмцээнд орон нутгаас Орхон, Дархан-Уул, Дорнод, Налайх, Дорноговь, Өвөрхангай аймгийн баг тамирчид  ур чадвар авхаалж самбаагаа сорьж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)