ТАШКЕНТЫГ ЗОРИХ ДААМЧИД ТОДРОВ

 Зуун буудалт даамын улсын аваргын хагас шигшээ тэмцээн энэ сарын 1-3- нд “Хос мастер” академи дээр болж, хот, хөдөөгийн 71 тамирчин (үүний 10 гаруй нь олон улсын цолтон) оюун ухаанаа сорилоо. Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс 2007 оны өсвөрийн дэлхийн аварга ДДХМ Г.Гэрэлболд боломжит 18 онооноос 15-ыг аван түрүүлж, Ази тивийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 14, спортын мастер С.Даваадорж 13 оноогоор удаалсан байна. Харин эмэгтэйчүүд швейцарь системээр долоон өрөг тоглоход улсын хошой аварга Г.Энхтуяа 11 оноогоор аваргалж, спортын мастер М.Хишигбаяр, ДДХМ Э.Мандахнаран нар тус бүр 10 оноогоор удааллаа. Тэмцээний нэг онцлог нь ангилал тус бүртээ эхний таван байр эзэлсэн тамирчид дөрөвдүгээр сарын 25- наас тавдугаар сарын 5-нд Узбекистанд болох Ази тивийн АШТ-д, эхний наймд орогсод тавдугаар сард зохиогдох улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Мөн хэд хэдэн тамирчин спортын зэрэг цолоо ахиулсан байна.

500 ГАРУЙ ТАМИРЧИН ӨРСӨЛДЛӨӨ

Мөн энэ өдрүүдэд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолборт даамын өсвөр үе, залуучуудын УАШТ болж өндөрлөлөө. Тэмцээнд 16 аймаг, нийслэлийн таван дүүргийн 538 тамирчин таван насны ангилалд швейцарь оноолтын есөн тавилд өрсөлдлөө. Нас бүрийн эхний таван байрт шалгарагсад мөн Узбекистанд болох тивийн аваргад оролцох эрхтэй болжээ.

МЕДАЛЬТНУУД

5-7 нас (67 тамирчин)

Охид: 1.Ц.Отгонцэцэг 2.А.Гүнжидмаа (хоёул Улаанбаатар) 3.Б.Аззаяа (Дорноговь) Хөвгүүд: 1.Г.Пүрэвсүх (Баянхонгор) 2.П.Шийрэвдамба (Орхон) 3.Б.Сүхбат (Орхон)

8-10 нас (158 тамирчин)

Охид: 1.Б.Тунгалагтамир (Улаанбаатар) 2.Б.Жаргалмаа (БЗД) 3.Бундхорол (Баянхонгор)

Хөвгүүд: 1.Б.Тэгшбуян (Улаанбаатар) 2.Л.Билэгсайхан (Хөвсгөл) 3.Ц.Будхүү (Улаанбаатар)

11-13 нас (143 тамирчин)

Охид: 1.Г.Хэрлэнмөрөн 2.Б.Цолмонтуяа (хоёул БЗД) 3.Г.Мишээл (Дорноговь)

Хөвгүүд: 1.М.Шийрэвжамц (СБД) 2.Я.Энх-Амгалан (Хөвсгөл) 3.Б.Билгүүн (СХД)

14-16 нас (110 тамирчин)

Охид: 1.А.Ичинхорлоо (Дорноговь) 2.М.Одгэрэл (БЗД) 3.Э.Саранзаяа (Дорноговь)

Хөвгүүд: 1.Б.Мөнхжин (СБД) 2.Ц.Сүхбат (СБД) 3.Ц.Улаанхүү (Улаанбаатар)

17-19 нас (63 тамирчин)

Охид: 1.Б.Намуунаа (БЗД) 2.М.Нямжаргал (СБД) 3.Ц.Энхцэцэг (БЗД) Хөвгүүд: 1.Э.Соронзонболд (Дорноговь) 2.М.Бямбасүрэн (СБД) 3.Э.Даваа (Дорноговь)

М.ОРГИЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)