Тахийн дөрвөн гүү Ховд аймагт нутагшина

БНЧУ-ын нийслэл Прага хотын амьтны хүрээлэнгээс Пржевальскийн адуу буюу тахийн дөрвөн гүүг авчирч, Ховд аймгийн Булган сумын нутагт өчигдөр тавьжээ. Тэднийг Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн Тахийн талд буй ижил сүрэгтэй нь нийлүүлсэн тухай Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ан амьтан хариуцсан мэргэжилтэн А.Нансалмаа мэдээлэв.

Чех, Монголын шинжээчдийн хамтын ажиллагааны хүрээнд Европын орнуудын амьтны хүрээлэнгүүдээс Монгол Улсад нутагшуулахаар өнгөрсөн хугацаанд 35 тахь авчирсан юм. Ингэснээр экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой аж. Одоогоор тус бүс нутагт 200 гаруй тахь бий гэнэ. Ховордож буй амьтны төрөл зүйлд багтдаг Пржевальскийн адууг нутагшуулах уг ажлыг найм дахь удаагаа хийсэн төдийгүй Чех Улсын цэргийн нисэх хүчний CASA агаарын хөлгөөр 20 гаруй цаг тээвэрлэж, Монголд авчирчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)