Тахианы ген хүнийхтэй 70 хувь адил

Хүн, амьтан, ургамлын генетикийг харьцуулсан судалгааныхаа талаар Оросын биологич Сергей Межжерин танилцуулсан байна. Түүний мэдээлснээр, тахианы ген хүнийхтэй 70 хувь төстэй гэнэ. Мөн дрософила төрөл зүйл буюу бидний нэрлэдгээр энгийн хар ялаа болон хүний гений 50 хувь нь адил. Ургамлуудаас өргөст хэмхийн ДНХ-ийн 40 хувь нь хүнийхтэй төстэй аж. Судлаач “Тахиаг “тэнэг” гэдэг. Гэвч бодит байдал дээр тийм биш юм. Шинэ судалгаагаар, тахианы ой санамж өндөр гэдгийг баталсан. Хүн болон тахианы ДНХ-д ижил төрлийн генүүд байдаг. Жишээлбэл, хоол боловсруулах, шингээх үйл явц, энерги болгон хувиргах, хог хаягдлыг зайлуулах зэргээрээ адил. Харин өргөст хэмх ба хүний ген юугаараа ижил төстэй вэ гэхээр, их энгийн. Өргөст хэмх ч хүн шиг амьсгалж, ургаж, өсдөг, өөрөөр хэлбэл, энэ хоёрт адилхан л ферментүүд нийлэгждэг” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)