Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ

Жил бүр уламжлал болон зохион “Татвар төлөгчдийн өдрүүд” өдөрлөг эхэллээ. Энэ жил Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “Татвар төлөгч танд баярлалаа” сэдвийн хүрээнд өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгөөр татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулан алдаршуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутан, татвар төлөгчдийн дунд тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилан таниулах аж.Мөн Гааль, татварын албанаас иргэдэд заавар, зөвлөгөө өгч, нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шагнан урамшуулан тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан алдаршуулахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад 28 хороонд үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгч нарт “Танд хүрч үйлчилье” сэдэвт аянг өрнүүлж, иргэдийн дунд дугуйн уралдааныг зарласан байна. Түүнчлэн “Нарантуул”, “Сандэй”, “Дүнжингарав” зэрэг худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд хуулийн зөвөлгөө өгч, сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өдөрлөг энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)