Татварын буцаан олголтод ТАНЫ НЭР байгаа болов уу

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75396 татвар төлөгч иргэн 2015 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулжээ.

Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3453 татвар төлөгч буюу 1,7 тэрбум төгрөгөөр илүү байна.
Буцаан олголт авахаар 2016 оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11727 иргэний баталгаажуулсан илүү төлөлтийг энэ сард багтаан буцаан олгохоор нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.
 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны татварын тайлангаар баталгаажсан
1-р ээлжид буцаан авах иргэдийн нэрсийн жагсаалтад та орсон эсэхээ энд дарж шалгана уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)