Татварынхан улс, орон нутгийн төсөвт нийт 941.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Татвар болон иргэдийн гар дээр байгаа  бэлэн мөнгөний урсгалын үзүүлэлтээс харахад манайд далд эдийн засаг газар авсаар байна. Татварын алба өнгөрсөн онд 10437 аж ахуйн нэгж, байгууллага, 1549 иргэнийг  татварын хяналт шалгалтад хамруулжээ.  Ингээд 503.7 тэрбум  төгрөгийн зөрчил  илрүүлэн 57.1 төгрөгийн төлбөр ноогдуулсан байна.  Мөн яам, агентлаг, төрийн бус байгууллагатай  харилцан мэдээлэл  солилцож, мэдээллийн  сан бүрдүүлжээ.  Үүнийгээ  татварын  хяналт шалгалтад 125.4 тэрбум  төгрөгийн  зөрчил илрүүлж, 15.5 тэрбум төгрөгийн төлбөр барагдуулсан байна.  Татварынхан улс, орон нутгийн  төсөвт нийт 941.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)