Татвараас зайлсхийсэн хятадуудыг хэрэгт татлаа

Багагүй хэл ам дагуулан байж Улаанбаатар хотын цэвэр усны ундарга дээр “Баянмонгол” хорооллыг байгуулсан “Их үйлсийн эрэлд” компанийнхан Монгол Улсын төсөвт төлөх ёстой их хэмжээний татвараас зайлсхийсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа талаар холбогдох албаны эх сурвалж өгүүллээ.

Эрүүгийн цагдаагийн газар, Үндэсний татварын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тус компанийнхан 38 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Өдгөө энэ асуудлыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ. Тус компанийнхан уг нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст харьяалагддаг ч тус хэлтсийн хяналтын байцаагч нь татвараас зайлсхийснийг нь мэдээгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)