ТАРНИЙН УНШЛАГАТАЙ Дээгий

Ням гариг бүрийн үдэш монголчуудыг дэлгэцийн өмнө уяж, санаа нэгтгэж, бас маргалдуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, зарим үгээрээ олны дургүйг хүргэж, бас хайрыг татсан хийлч Ч.Дэлгэрцэцэгийг “Фэн клуб” онцоллоо.

  • Төрсөн он, сар, өдөр: 1978 оны тавдугаар сарын 3.
  • Биеийн өндөр: 170 см.
  • Шашин, шүтлэг: Буддын шашинтай, Янжинлхам бурхныг шүтдэг.
  • Дуртай өнгө: Ногоон.
  • Дуртай хоол: Ясны шөлөөр хийсэн ногоотой шөл.
  • Хамгийн сайн хийдэг хоол: Төмсний хучмал.
  • Хообий: Усанд сэлэх.
  • Цуглуулга: Ороолт
  • Авах дуртай бэлэг: Гоо сайхны салоноор үйлчлүүлэх эрхийн бичиг.
  • Дургүй зан: Үнэнч биш.
  • Айдас: Гэнэтийн осол.
  • Хэлэх дуртай үг: Хүн чадалтай л байх хэрэгтэй.
  • Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн кино: Ричард Гирийн тоглосон кинонууд.
  • Зуршил: Тайзан дээр гарах бүртээ Ногоон дарь эхийн тарни уншдаг.
  • Хамгийн түгээмэл худалдан авдаг зүйл: Гутал. Эмэгтэй хүнд хэзээ ч хангалттай гутал байдаггүй гэдэг дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)