Тарган цагдааг торгоно

Их Британийн эрх баригчид цагдаа нараас сар бүр гурван удаа биеийн тамирын шалгалт авч, хоёр сар тутамд биеийн жин, эрүүл мэндийн байдлыг нь үзэх тухай шийдвэр гаргажээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр уг шалгалтыг өгч чадаагүй, мөн илүүдэл жинтэй хууль сахиулагчдад захиргааны арга хэмжээ авах, торгууль ногдуулах гэнэ.

Илүүдэл жинтэй цагдаа нарт цалингийнх нь найман хувьтай тэнцэх торгууль ногдуулахаас гадна хэрэв турах талаар санаа зовохгүй бол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах аж. Хатан хааны нэрэмжит Эрүүл мэндийн судалгааны төвөөс гаргасан тайланд өгүүлснээр Лондон хотын цагдаа нарын талаас илүү буюу 64 хувь нь илүүдэл жинтэйгээс гадна үүнээс үүдсэн ямар нэгэн эмгэгтэй гэнэ.

Их Британийн эрх баригчид “Хууль сахиулагч нарт тавих шаардлагыг өндөрсгөх нь тэдний эрүүл мэндэд санаа тавьж байгаа алхам. Илүүдэл жинтэй цагдаа иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах билээ” хэмээн гаргасан шийдвэрээ тайлбарлаж байгаа аж.

 Х.ОД



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)