Тарваган тахлын 46 хавьтлын шинжилгээ сөрөг гарчээ

Ховд аймагт тарваган тахлын булчирхай болон уушгины хэлбэрээр өвчилсөн хоёр иргэний нэгдүгээр хавьтлуудаас 46-гаас нь шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Ховд аймагт 27, 17 насны хоёр иргэн тарваган тахлаар өвчилж, тус аймгийн Жаргалант, Цэцэг сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх тохиолдлын нэг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, нэг нь Цэцэг суманд эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм. Мөн дээрх тохиолдлын нэг болон хоёрдугаар хавьтал болох 650 гаруй хүн байгаа бөгөөд бүгдийг нь ажиглалтад авч, нэгдүгээр хавьтлын 147 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулаад байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)