Тарваган тахлаас сэргийлэх мэдээллийн самбаруудыг байршууллаа

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид “Өлзийт”, “Таван толгойн уулзвар”-ын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод  тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Гал түймэр унтраах аврах 30, 65 дугаар анги, мэргэжлийн байгууллагуудын томилгоот алба хаагчдын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.  

Үүнтэй холбогдуулан тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд мэдээлэл бүхий самбарыг хотоос орох, гарах иргэдийн зам дагуу байршуулаад байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)