Тарваган тахал өвчнөөр гурван хүн нас баржээ

Есөн сарын 14-ний байдлаар есөн аймгийн 14 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй 20 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Ховд аймагт гурав, Говь-Алтай, Завхан аймаг тус бүр нэг тохиолдол батлагджээ. Эдгээр таван тохиодлын гурав нь хүндэрч нас барсан гэж ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал  Н.Цогбадрах мэдээлэв.

Мөн есөн сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч онош нь үгүйсэгдсэн байна. 

Иймд тарваганы мах идэхгүй, агнахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)