Тарваган тахал намжтал “Хавхгүй Алтай” аян өрнүүлнэ

Говь-Алтай аймгийн БОАЖГ-ынхан “Хавхгүй Алтай” аян өрнүүлж, хууль бус агнууртай тэмцэх ажлыг эрчимжүүлсний дүнд 460 орчим хавх хураан авчээ. Байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд хулгайн ангийн хор уршгийг иргэдэд таниулахын тулд цуглуулсан хавхаараа нэн ховор амьтдын баримал хийлгэхээр дархчуудад тушаасан байна. Түүнчлэн тус аймгийн Засаг дарга тарваган тахал намжтал “Хавхгүй Алтай” аяныг эрчимжүүлж, эргүүл, хяналт тогтмол хийх тухай захирамж гаргасан аж. Тус аймгийн БОАЖГ-ынхан “Нэг хавханд жилд дунджаар 10 амьтан өртдөг гэсэн судалгаа бий. Ялангуяа дорой, өвчтэй, байгалийн голомтот тахал тарааж болзошгүй тарвага, зурам зэрэг амьтан хавханд өртөх нь элбэг учраас бид аянаа өргөжүүлж, эрсдэл өндөр зарим нутагт хэрэгжүүлэхээр ярьж байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)