Таныг ядууралд хүргэж буй 8 муу зуршил

зуршил ядуу амьдрах

Мөнхийн ядууралд хүргэж буй 8 зуршил. Бүгдээрээ л баяжихыг бодох юм. Харин зарим нэгэн нь тавьсан зорилгодоо хүрсэн байхад, хэн нэгэн нь ядуу байгаад нь хорвоо буруутай мэт өөртөө сэтгэл дундуур л амьдарч явах юм. Таны нэг адил би ямар нэг зуршил хүнийг доош нь чангааж, хүрсэн орлогодоо ойртох боломж олгодоггүйг тогтоолоо.

  1. 1. Бүх зүйл дээр  хэмнэлт  хийх зуршил. Ядуу хүний сэтгэхүй юм бүхнийг хэмнэх гэсэн адгийн зуршилтай байдаг. Дэлгүүрт бараа борлогдож байгааг хараад нүд нь хорсох, үйлчлэгчид цайны хөлс өгөхөөс юм уу сайн танилдаа өрөө төлөхөөс төвөгшөөх ... энэ бүхэн танд танил санагдаж байна уу? Мөнгөө барьж үлдэх гэсэн санаа нь өсөж дэврэх, илүү сайн орлого олох гэсэн урамшлыг нь үгүйсгэдэг бололтой. Бүх юмаа хэмнэх гэсэн санаа ядуурлын шалтаг бус харин хүн орлого, зарлагаа зөвөөр хуваарилж чадахгүй байгаагийн шинж тэмдэг мөн.
  2. 2. Тогтвортой хэмжээнд амьдрах зуршил. Өдөр бүрийн зуршил болсон ажил, тэр болгон тааламжтай бус дарга, зохион байгуулалтгүй хамтран ажиллагчид байгаа боловч сар бүр өөрийн гэсэн цалингийн мөнгө халаасанд орж л байдаг. Муу юм байхгүй байгаад байхад юу гэж ажлаа өөрчлөх юм бэ? Ийм сэтгэхүйтэй хүмүүс улиг болсон уйтгартай ажлаасаа гарч, өөртөө илүү тохирох ажил олохоос айдаг байна. Юу ч үгүй хоцорно гэсэн айдас “өчүүхэн хүмүүсийг” илүү сайн амьдрал руу тэмүүлэх эрмэлзлийг нь бүрэн үгүйсгэж байдаг.
  3. 3. Атаархах зуршил. Хажуугийн нягтланг албан тушаалд дэвшүүлжээ. Энэ талаар танд энэ үйл явдлын шалтгаан, хор уршгийн талаар ярих зүйл их байгаа бололтой? Өөрийгөө бусадтай харьцуулах гэсэн эрмэлзэл тань юунд ч хүргэхгүй. Харин ч ойрын хэдэн сард ажлынхаа үзүүлэлтүүдийг сайжруулан, даргынхаа талархлыг зүй ёсоор хүлээн зөвшөөрүүлэх талаар бодсон чинь дээр биз дээ.
  4. 4. Өөрийгөө хайрлах зуршил. Өөрийгөө хайрладаг өчүүхэн сэтгэхүй чинь азгүй амьдралаар зовж, зүдрэх гэсэн таны “дотоод ядуурлыг” улам дэвэргэж байна шүү дээ. Гэтэл хүмүүс азгүй байгаадаа бусдыг буруушааж, байнга өлбөгөр байхыг таалдаггүй шүү дээ. Тэхлээр та алдаагаа ухаарч, бусдын ололтуудыг өөрийн болголгүй цааш явсан чинь дээр.
  5. 5. Таалагдахгүй зүйлээрээ оролдох зуршил. Ажилдаа дургүй хүн яагаад бүтэлгүй байгаа тухайнхаа шалтгийг тайлбарлах олон сая шалтаг олж чадна. Хүний ажил сэтгэл ханамжийг олгодог байх ёстой. Тэхгүй бол яах гэж хүн өглөө болгон ажилдаа явах дур сонирхолтой босдог байх юм бэ? Багаас нь л эхлэх ёстой. Жишээ нь, хүссэн компанидаа дадлагажигчаар ажилд орох буюу өөрийнхөө дуртай зүйлээрээ орлого олохыг оролдож болно.
  6. 6. Тохь тухтай газар хоргодох зуршил. Хүссэн орлогын түвшинд хүрэх ямар нэг чармайлт гаргах буюу ядаж ямар нэг үйлдэл хийхгүй бол цаг нь хэзээ ч өөрөө ирэхгүй. Албан тушаалд аяндаа дэвшинэ гэж байхгүй, хамгийн тохиромжтой санасан ажил өөрөө ирнэ гэж байдаггүй. Ажил эрж, чөлөөтэй ажлын байрны талаарх цахим хуудаснуудыг үзэж, танд сонирхолтой ажил санал болгож чадах шинэ хүмүүстэй танилц. Гол нь байрандаа л байж болохгүй.
  7. 7. Амжилтыг мөнгөн тэмдэгт гэж үзэх зуршил. Хэрэв та аз жаргалыг зөвхөн материаллаг аж байдалтай холбож үздэг бол таныг “Уламжлалт ядуурлын” клубт тухтай морилохыг урья. Эцэг, эх бидний хүүхэд наснаас эхлэн амжилтыг ихэвчлэн хамгийн сайн сайхан зүйл, гэр бүлийн аз жаргалтай адилтгаж ирсэн. Найдвартай гэр бүл, өөрөө өөрөөрөө байх, найз нөхдийн тус дэмжлэг бол гайхамшигтай амжилтад  хүрэхийн үндэс  болдог.

Бүх юмыг бусдын төлөө хийх зуршил. Загварт болон чиг хандлагад тохируулах гэсэн хүсэл эрмэлзэл заримдаа бүр учир утгагүй байдалд хүргэдэг. Хүмүүс тансаг хурим хийх, машин ба утас худалдан авах зэрэг өөрийнхөө “бэл бэнчин” хөршүүд болон танилууддаа харуулахын тулд зээл авдаг. Хэрэв энэ нь ямар ч сэтгэл ханамж, аз жаргал авчрахгүй бол ямар хэрэгтэй юм бэ? Чанартай зүйлийг ихэнхдээ илүү хямдаар худалдан авч, баярыг зөвхөн эцэг, эхтэйгээ хамт тэмдэглэж болдог шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)