Таныг жижиг мэт санагдуулах 15 зүйл

Байгаль дэлхийд нэгэн цагт биднээс хамаагүй том амьтад амьдардаг байсныг түүхэн олдворууд баталдаг. Аваргуудын эрин үе өндөрлөсөн ч өнөөг хэр нь аварга амьтад, ер бусын том зүйлс байсаар л буй. Үүнийг нотлох өнөө ба эртний 15 агуу том зүйлийг танилцуулья.

15. Аварга улаан мод

АНУ-д ургадаг аварга улаан мод хэмээх sequoia хэмээх нэгэн төрлийн мод 83 метр өндөр, өргөн нь долоон метр хүрдэг. Одоогоор дэлхий дээр байдаг хамгийн том амьд биетнүүд гэдгээрээ алдартай.

14. Амфицелий динозавр

Амфицелий динозавр дэлхий дээр амьдарч байсан хамгийн том амьтан юм. Энэ үлэмж биет, өвсөн тэжээлт үлэг гүрвэл одоогоос 145-161 сая жилийн өмнө амьдарч байв. Судлаачид энэ амьтны урт нь 58 метр хүрдэг гэж таамагладаг. 

13. Титанобо могой

Титанобоа хэмээх 58-61 сая жилийн өмнө амьдарч байсан хэвлээр явагч 13 метр урттай байв. Хүнийг нэг шөнийн дотор 10-аар нь залгиж чадах энэ аварга амьтан устаж, мөхсөн нь бидний зол ч юм шиг. Өнөөгийн могойнууд 7.5 метр хүртэл л "өсөж" чадах билээ.

12. Үлэмж жимс

Дэлхий дээрх хамгийн том жимс жэкфруит Азийн халуун орнуудад ургадаг. Энэ жимсний урт нь 90 см, өргөн нь 50 см хүрнэ.

11. Аргентавис

Аргентавис хэмээх энэ шувуу одоогоос 5-8 сая жилийн өмнө амьдарч байв. Дэлхий дээрх хамгийн том шувууны нэг гэж үздэг. Далавчаа дэлгэвэл долоон метр хүрдэг энэ шувуу мэрэгч амьтнаар хооллодог байв.

10. Хамгийн том агуй

Дэлхийн хамгийн том агуй Вьетнамын үндэсний паркад байдаг. Энэ агуй таван км урт, 200 метр өндөр, 150 метр өргөн юм.

9. Раффлесиа

Раффлесиа бол дэлхий дээрх хамгийн том цэцэг. Диаметр нь 100 см хүрдэг, нийт жин нь 10 кг.

8. Үлэмж биет буга

Ирланд буга хоёр сая жилийн өмнө амьдарч байлаа. Нэгэн цагт ой модоор элбэгшиж байсан энэ амьтныг аварга том эвэр нь мөхөхөд хүргэсэн гэж үздэг. Зөвхөн эвэрнийх нь урт нь таван метр хүрдэг байсан тул өтгөн ойгоор тэнэж амьдрахад хэцүү болсон юм.

7. Аварга мөөг

АНУ-ын Ореган мужийн үндэсний паркад байдаг энэ мөөг дэлхий дээрх хамгийн том амьд организм юм. Нийт 8.4 км газар тархсан аж.

6. Меростомес

Меростомес бол дэлхийн хамгийн том шавьж. 248-510 сая жилийн өмнө амьдарч байсан энэ шавьж 2.5 метр хүрдэг байв.

5.  Хамгийн том баавгай

Ийм баавгай одоогоос 14 мянган жилийн өмнө мөхсөн. Хүн шиг хоёр хөл дээрээ зогсвол 4.5 метр хүрэх энэ баавгай дэлхийн хамгийн хөхтөн амьтан байв.

4. Гигантопитек

Гигантопитек хэмээх мич энэ төрлийн амьтадаас хамгийн том нь. Ойролцоогоор нэг сая жилийн өмнө амьдарч байсан энэ мич дөрвөн метр өндөр, 550 кг жинтэй байв. Ихэнхдээ хулс иддэг гэж судлаачид үздэг юм.

3. Кетцалькоатль

Одоогоос 66-68 сая жилийн өмнө амьдарч байсан кетцалькоатль хэмээх птеросаур дэлхий дээр амьдарч байсан хамгийн том нисдэг үлэг гүрвэл. Далавчных нь урт нь 12-15 метр хүрдэг байв.

2. Цэнхэр халим

Өдгөө манай гариг дээр амьдарч буй хамгийн том амьтан цэнхэр халим. Энэ халимны урт нь 33 метр, жин нь 150 тонн юм. 1960-аад оны үед цэнхэр халим бараг устаж үгүй болох шахсан билээ. Энэ үед ердөө 5000 хүрэхтэй үгүй л халим бий гэсэн тооцоо байлаа. Харин одоо 10000 халим бий гэж үздэг.

1. Аварга матар

Өнөөгийн матрын өвөг эцэг саркосучес хэмээх амьтан 12 метр урттай байв. Жижиг үлэг гүрвэлээр хооллодог байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)