ТАНИЛЦ: 2020 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн БОЛЗОЛ

2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

1. Бүртгүүлэх хугацаа: 2019 оны есдүгээр сарын 30-ны даваа гарагаас аравдугаар сарын 07-ныг дуустал;

  • Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан)
  • 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30),
  • Аравдугаар сарын 03-ны лхагва гарагт БНСУ-ын үндэсний баяр тул амарна.

2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн

  • Монгол улсын харъяат иргэн
  • 2020.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
  • 25 нас хүрээгүй байх(1995.3.1-нээс хойш төрсөн иргэн)

4.  Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаас харах)

5.  Холбоо барих

  • БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ - Утас : 976-7007-1020 , (E-mail) kormg_cul@mofa.go.kr
  • БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн
  • Вэб хуудас(www.niied.go.kr) [English version – Korean Government Scholarship Students – Q&A, NOTICE]
  • kgspniied@korea.kr

Хавсралт: “2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах журам” англи, солонгос хэлээр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)