ТАНИЛЦ: Үзвэр үйлчилгээний хуваарь

Засгийн газрын шийдвэрийн дагуу урлаг спортын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалт есөн сарын 16-наас хэвийн горимд шилжсэн билээ. Иймд зарим үзвэр үйлчилгээний байгууллагуудын хуваарийг та бүхэндээ  танилцуулж байна. 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 58 дахь улирлын үндсэн тоглолтын хөтөлбөр гарсан байна. 

10 сард:

  • 10 сарын 03-нд Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
  • 10 сарын 04-нд  Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” балет
  • 10 сарын 09-нд МУУГЗ Л.Эрдэнэбулганы уран бүтээлийн “Сонгодог жаран” хүндэтгэлийн чуулган
  • 10 сарын 10-нд Ж.Пуччини “Богема” дуурь
  • 10 сарын 11-нд А.Адан “Жизель” балет
  • 10 сарын 17-нд Ж.Пуччини “Богема” дуурь
  • 10 сарын 18-нд А.Адан “Жизель” балет
  • 10 сарын 24-нд Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь
  • 10 сарын 25-нд Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет
  • 10 сарын 30-нд Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь

11 сард:

  • 11 сарын 01-нд Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет
  • 11 сарын 07, 21-нд Ж.Бизе “Кармен” дуурь
  • 11 сарын 08, 14-нд П.И.Чайковский “Хунт нуур” балет
  • 11 сарын 15, 28-нд Б.Шарав “Чингис хаан” дуурь
  • 11 сарын 22, 29-нд Л.Минкус “Дон Кихот” балет

12 сард: 

  • 12 сарын 05-нд И.Штраус “Сарьсан багвахай” оперетта
  • 12 сарын 06-нд Балетын Гала концерт
  • 12 сарын 12-нд Венийн үдэш
  • 12 сарын 13, 19, 20, 26, 27-нд П.И.Чайковский “Щелкунчик” балет
  • 12 сарын 31-нд Шинэ жилийн сонгодог концерт тус тус болно. 

Харин бусад үзвэр үйлчилгээний газруудын хуваарь тодорхой гараагүй байгааг холбогдох албаныхан хэлэв. Одоогоор олон нийтэд хүргэхэд бэлэн болсон байгаа үзвэрүүдийг дараах байдлаар хүргэж байна.

Монгол Улсын Филармони

Монгол Улсын Филармони нь үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор  2020 оны 9-р сарын 26-ны 18:00 цагт өөрийн тайзнаа нээх гэж байна.

Улсын драмын эрдмийн театр 

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “АННА КАРЕНИНА” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 23 үзэгдэлт жүжиг 2020 оны 10-р сарын 01-ээс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах юм. 

Жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажилласан бол гол дүр Анна Каренинад жүжигчин Н.Баярмаа, Вронскийд Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх, Каренинд Б.Жаргалсайхан, Д.Баттөмөр нар тоглоно.

Мөн урлаг соёлын арга хэмжээ хэвийн үйл ажиллагаанд орсонтой холбоотойгоор зарим дуучид тоглолтоо хийхээр болжээ. Тухайлбал, МУГЖ дуучин Б.Сарантуяа өөрийн шилдэг хит дуунуудаас бүрдсэн "Best of Saraa" тоглолтоо өнөөдөр 19:00 цагаас Скай ресорт хийнэ. 

Хошин урлагаас "Шинэ үе" продакшн намрын анхны  "Best of comedy" тоглолтоо өнөөдөр МҮЭСТО-нд хийх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)